АЖЛЫН БАЙР!
Өөрөө сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй, компани болон хамтран ажиллагсадаа өдөр бүр илүү болгоход нөлөө үзүүлэх хүмүүсийг бид хүлээн авахдаа үргэлж таатай байх болно. Бид мэргэжилдээ эзэн болсон, чадварлаг боловсон хүчнүүдийг сонирхож байна. Хэрэв та мобайл апп хөгжүүлэгч, fullstack эсвэл DevOps инженер, эсвэл машин сургалт, өгөгдлийн инженерийн аль нэг мэргэжилтэй бөгөөд өөрийгөө одоо эсвэл ирээдүйд Монголын технологийн ирээдүйг бүтээлцэх манай багийн гишүүн мөн гэж үзэж байвал холбоо барина уу.
Яг одоо хайж буй ажилтнууд:
Мобайл апп хөгжүүлэгч
Үүрэг даалгавар
- Шинэ санаа санаачилагуудыг мобайл орчинд хэрэгжүүлэх
- Манай суурь технологид суурилсан хэрэглээний программуудыг iOS ба Android платформуудад зориулж зохиох
- Хөгжүүллийн үр бүтээмжийг дээшлүүлэх шинэ технологиудыг үргэлж илрүүлж, хэрэгжүүлэх
- Мобайл программуудаа засварлан арчилж, алдаа согогийг засах
Ур чадвар
- Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай
- Программ хангамж, мэдээллийн технологи эсвэл түүнтэй дүйцэх мэргэжилээр төгссөн
- Android/iOS системүүдийн хөгжүүлэх зарчим, паттерн, best practices-г мэддэг
- TDD, ATDD, BDD мэдлэг туршлагатай бол давуу тал
- Flutter мэддэг бол давуу тал
Fullstack инженер
Үүрэг даалгавар
- Дотоод болон гадаад хэрэглээний вэб программ хангамжуудын зохиох
- Өргөтгөх боломжтой API болон backend services-үүдийг зохиож, загварчлах
- Өөрсдийн технологийг бусад төхөөрөмж эсвэл системүүдэд холбох, баримтжуулалт заавар бичих
- Тархмал (distributed) системүүдтэй ажиллах, өргөтгөх
Ур чадвар
- JavaScript, Python, PostgreSQL мэдлэгтэй
- Вэб програмчлалын сайн ойлголттой
- Программ хангамжийн инженерчлэлийн зарчим, сахилга бат, арга зүйн мэдлэгтэй
- TDD, DDD туршлагатай бол давуу тал
- Go мэддэг бол давуу тал
Machine Learning инженер
Үүрэг даалгавар
- Автомат ML pipeline үүсгэх
- Их өгөгдөлтэй ажиллах
- Модель сургах
- Машин сургалтын тест туршилтуудыг ажиллуулах
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багтай нягт хамтран ажиллаж, загваруудын хүчин чадлыг тухай бүрд нь сайжруулах
- Зохих DL алгоритмуудыг судалж, хэрэгжүүлэх
Ур чадвар
- Python хэл дээр найдвартай код бичих чадвартай
- Машин сургалтын frameworks (PyTorch, Keras гэх мэт) болон scikit-learn зэрэг сангуудыг мэддэг байх
- Version control-ыг мэддэг, ашигладаг байх
- Компьютерын ухаан, математик эсвэл түүнтэй дүйцэх салбарын бакалаврын зэрэгтэй бол давуу тал
Таны хүртэх ашиг
- Хиймэл оюун ба шинэ салбарт мэдлэг туршлагаа өргөтгөх боломж
-
Таны хурдыг дээд зэргээр цэнэглэхэд туслах зааварлагчтай.
-
NLP ба Deep learning чиглэлийн оюуны чадвар сорьсон даалгаварууд
- Маш сайхан ажлын уур амьсгал ба сайн баг
- Хэвтээ зохион байгуулалт. Энэ нь та үнэхээр хийхийг хүссэн
өөрийн сонирхсон ажилдаа төвлөрөх цаг гаргана гэсэн үг.
-
Нөлөөлөл. Сар бүр CEO-той нүүр нүүрээ харж ганцаарчлан уулзаж,
нөхцөл байдлыг яаж сайжруулах талаар ярилцана.
-
Ажилчдын ноогдол ашиг. Ашигтай ажилласан жил бүр жилийн эцэст
дээд хязгаар тавихгүйгээр ажилчиддаа ашиг хүртээнэ. Хэрэв компани амжилттай ажиллавал,
хүн бүрийн хүч хөдөлмөр гэсэн үг.
- Бид Монгол улсын ирээдүйд нэн хэрэгтэй зүйлсийг бүтээнэ.
- Төрөл бүрийн уух зүйлс, амт чанартай кофе үнэ төлбөргүй.
Та хүсэлт болон шинэ намтраа info@chimege.mn
хаяг руу илгээгээрэй.